
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотноо жүдо бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй.
Энэ өдөр холимог багийн аварга шалгаруулах тэмцээн болж Монгол Улсын шигшээ баг Д хэсгийг тэргүүлж хэсгийн аваргын төлөө Узбекстан улсын тамирчдыг 4:3 аар ялж аваргын төлөө шалгарсан.
Улмаар дөнгөж сая Казахстан улсын баг тамирчдыг 4:0 харьцаатай ялж Ази тивийн наадмын холимог багийн аварга боллоо.
