unuu
3
usd3,575₮
ЭхлэлУлс төрЭдийн засагНийгэмЭрүүл мэндДэлхийСпортТехнологиӨнөө ба маргааш
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
logo
Цахим шуудан:
[email protected]
Утас:
60174885, 88058965
Бидний тухайРедакцийн бодлогоСурталчилгаа байршуулах
© 2026 UNUU.MN. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Powered by
yld
Зайсан дахь дурсгалын цогцолборт Эх орны дайны ялалтын ойд зориулан цэцэг өргөв
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Орос хоёр орны ард түмний дайчин нөхөрлөлийг хүндэтгэн дурсах зорилготой юм.
author
Unuu media/25 өдрийн өмнө/Нийгэм

Тус үйл ажиллагаа нь дэлхийн нацизмын эсрэг тэмцэлд Зөвлөлт Холбоот Улсыг дайны эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл дэмжиж ирсэн Монгол, Орос хоёр орны ард түмний дайчин нөхөрлөлийг хүндэтгэн дурсах зорилготой юм.

Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн болон цэргийн агаарын атташе, хошууч генерал П.В.Петрунин болон Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөгчид оролцов.

image-1

Мөн дипломат корпусын төлөөлөл, олон нийтийн байгууллагуудын идэвхтнүүд, Улаанбаатар төмөр замын ажилтнууд, Монгол дахь Оросын байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсад оршин суугаа Оросын эх орон нэгтнүүд болон нийслэлийн иргэд хүрэлцэн ирсэн талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Түүнчлэн Аугаа Ялалтын баярыг тохиолдуулан монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улстай мөр зэрэгцэн зогсож, тусламж дэмжлэг үзүүлсэн Монголын ард түмний гавьяаг онцлон тэмдэглэв.

image-1
image-1
image-1
image-1
СУРТАЛЧИЛГАА
Шинэ мэдээ
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌