
Нийслэлийн засаг даргын нийгмийн бодлого, ногоон хөгжил, агаар, орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин 2025-2026 оны өвөл нийслэлийн агаарын бохирдол 35,4 хувиар буурсан талаар мэдээллээ.
Тэрбээр "Халаалт бүрэн зогсож буйтай холбогдуулан энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн бодитой ажлуудын үр дүнг товч сийрүүлье. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрээр нь гэр хороолол /171,976/ 55,6 хувь, автомашин /804’656/ 28,9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15,5 хувь эзэлж байна.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд 333,385 тн хагас коксон шахмал түлш, 69,810 тн мидлингэн /сайжруулсан/ шахмал түлш нийлүүлж, Баянгол, Чингэлтэй дүүргийн 4651 айл өрхийг хийн халаалтад шилжүүлэх ажлын хүрээнд 3,950 өрхийн гэр болон байшин сууцыг бүрэн дулаалж, хийн халаалтад шилжүүлсэн.
Ингэснээр өмнөх онуудтай харьцуулахад агаарын бохирдол:
Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд энэ жил олон ажлуудыг эхлүүлж бодит үр дүн үзүүлээд байна. Тус ажлуудаас бодит үр дүн үзүүлсэн хэмээн үзсэн 2 ажлыг онцлон тайландаа дурдав. Зоригтой эхлүүлж, хэл ам улс төржилтийн дундуур туучсан энэ ажил үргэлжлэн үр дүнгээ өгч нийслэл хотын агаарын бохирдол буурах ёстой. Нийгмийн бодлого, ногоон хөгжил, агаар орчин хариуцан ажиллах дараагийн багт амжилт хүсье" хэмээн цахим хаягтаа мэдээлжээ.