unuu
3
usd3,575₮
ЭхлэлУлс төрЭдийн засагНийгэмЭрүүл мэндДэлхийСпортТехнологиӨнөө ба маргааш
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
logo
Цахим шуудан:
[email protected]
Утас:
60174885, 88058965
Бидний тухайРедакцийн бодлогоСурталчилгаа байршуулах
© 2026 UNUU.MN. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Powered by
yld
Мадурог баривчилсны дараа алтны үнэ дээд үзүүлэлтэд хүрчээ
Геополитикийн хүчин зүйлсээс гадна Төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа болон АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх төлөвтэй байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна.
author
Unuu media/5 сарын өмнө/Эдийн засаг
cover

Даваа гаргийн арилжаа эхлэх мөчид үнэт металлуудын үнэ огцом өслөө. Америкийн цэргүүд Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилсны дараа геополитикийн нөхцөл байдал огцом хурцадсан тул хөрөнгө оруулагчид алт, мөнгийг их хэмжээгээр худалдан авч байна гэж Bloomberg агентлаг мэдээллээ.

Тодруулбал, алтны спот үнэ 0.9 хувиар өсөж, нэг унц нь 4370 ам.доллароос давсан байна. Мөн мөнгөний үнэ 0.7 хувиар өсөж, 73.32 ам.долларт хүрчээ.  Үнэ ийнхүү өсөж байгааг шинжээчид Латин Америкт хэрэгжүүлэх Вашингтоны дараагийн алхмууд тодорхойгүй байгаатай холбон тайлбарлаж байна.

АНУ-ын хөндлөнгийн оролцоо нь цэрэг, улс төрийн шинэ эрсдэл үүсгэсэн гэж шинжээчид дүгнэж байна. 

Алтны үнэ өсөх чиг хандлага хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Геополитикийн хүчин зүйлсээс гадна Төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа болон АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх төлөвтэй байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна. 

Венесуэлийн хямралын улмаас цагаан алт, палладийн үнэ мөн өссөн байна. Түүнчлэн спот долларын индекс 0.1 хувиар чангарчээ. Мөн Венесуэл нь дэлхийн хамгийн их батлагдсан газрын тосны нөөцтэй тул нефтийн зах зээлд үнэ хэлбэлзэх магадлал өндөр байгааг шинжээчид анхааруулж байна.

СУРТАЛЧИЛГАА
Шинэ мэдээ
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌