
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний пүмзэ төрлийн холимог хосын 50 хүртэлх насны ангилалд медальтнууд тодорлоо.
Уг төрөлд БНСУ алт, Непалийн тамирчид мөнгө, Монгол, Ирак улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Эх орондоо хоёр дахь хүрэл медалийг авчирсан Ү. Ган-Эрдэнэ, У. Ханд нартаа баяр хүргэе!
Фото: Д.Нямбилэг
Фото: Д.Нямбилэг