unuu
13
usd3,576₮
ЭхлэлУлс төрЭдийн засагНийгэмЭрүүл мэндДэлхийСпортТехнологиӨнөө ба маргааш
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
logo
Цахим шуудан:
[email protected]
Утас:
60174885, 88058965
Бидний тухайРедакцийн бодлогоСурталчилгаа байршуулах
© 2026 UNUU.MN. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Powered by
yld
“Ялалтын гал” төслийн төлөөлөгчид Эрдэнэт хотод ажиллав
“Ялалтын гал” төслийн төлөөлөгчид Эрдэнэт хотод ажиллав
author
Unuu media/2 өдрийн өмнө/Нийгэм
cover

Японы милитаризмын эсрэг хамтдаа тулалдсан Зөвлөлт, Монгол цэргүүдийн баатарлаг түүхэн дурсгалыг хадгалан хамгаалах зорилготой Оросын олон нийтийн “Ялалтын гал” байгууллагын төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт хотод ажиллалаа. Төлөөлөгчид эхлээд Эрдэнэт үйлдвэрийн Түүхийн музейгээр зочилж, үйлдвэрийн үүсэл хөгжил, түүхэн замнал, дурсгалт үзвэрүүд болон видео танилцуулгатай танилцав. Мөн тэд Эрдэнэт хот дахь Орос 19 дүгээр дунд сургуулийн сургалтын үйл ажиллагааг үзэж сонирхсон юм.

image-1

✅ Орос 19 дүгээр дунд сургуулийн захирал С.И.Степанова, “Манай сургууль ОХУ-ын Гэгээрлийн яамтай хамтран ажиллах гэрээтэй. Энэхүү гэрээний хүрээнд Оросын боловсролын тогтолцоогоор орос хэл дээр сургалт явуулах хугацаагүй сертификат авсан. Мөн “Оросын багш нар гадаадад” төслийн хүрээнд найман багш манай сургуульд ажиллаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 01-нээс багш нарын тоо 15 болно. Төслөөр ирж ажиллаж буй багш нарын цалинг оросын тал хариуцаж байгаа. Үүнээс гадна физикийн кабинетыг шинэчилж, лабораторитой болгохоор төлөвлөсөн. Мөн инженерийн чиглэлээр суралцах сонирхолтой төгсөгчдөд ОХУ-ын томоохон их, дээд сургуулиудад суралцахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Манай сургууль Эрдэнэт хот дахь найрамдлын бэлгэ тэмдэг болсон онцлогтой сургууль юм” хэмээв.

image-1

✅ “Ялалтын гал” төслийн удирдагч О.В.Дежуров, “Манай байгууллага хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой хэд хэдэн төслийг судлах зорилгоор ирсэн. Бид Орос 19 дүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдэд зориулсан түүхийн кино хичээлийн төсөл санал болгосон. Үүгээрээ түүхийг үнэн зөвөөр нь таниулах зорилготой. Эрдэнэт үйлдвэрийн музей миний сонирхлыг ихэд татлаа. Миний үзэж байсан музейнүүдээс хамгийн орчин үеийн, шинэлэг музей байлаа. Мөн сургуулийн үйл ажиллагаатай танилцахад хүүхдүүдэд мэдлэгээ түгээж буй багш нарын чин сэтгэл, эрч хүч тод мэдрэгдэж байсан” гэв.

image-1

✅ Тэрээр мөн, төслийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулсан юм. Тухайлбал, багийн гишүүнээр Р.Баяр, сүүлчийн дайнд оролцсон ахмад дайчин, цагдаагийн байгууллагын тусгай хүчинд ажиллаж байсан С.В.Копылов, Ленинград мужийн ахмад дайчдын холбооны тэргүүн В.А.Паньков, соёл болон сайн дурын үйл ажиллагааны зохицуулагч Н.А.Дежурова, цэрэг-улс төрийн тоймч М.Б.Онуфриенко нар ажиллаж байна. Тэрбээр ОХУ-д олон мянган дагагчтай бөгөөд түүний нийтлэл, тоймыг өдөр бүр өргөн хүрээний уншигчид сонирхон уншдаг ажээ. Төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн музей болон сургуулийн үйл ажиллагаатай танилцсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

image-1
image-2
image-3
image-4
image-5
image-1
image-2
image-3
image-4
image-5
image-6
image-7
image-1
СУРТАЛЧИЛГАА
Шинэ мэдээ
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌