unuu
3
usd3,575₮
ЭхлэлУлс төрЭдийн засагНийгэмЭрүүл мэндДэлхийСпортТехнологиӨнөө ба маргааш
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
logo
Цахим шуудан:
[email protected]
Утас:
60174885, 88058965
Бидний тухайРедакцийн бодлогоСурталчилгаа байршуулах
© 2026 UNUU.MN. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Powered by
yld
Ж.Энхбаяр:Нефтийн үнэ өсөж буй зэрэг асуудлыг нэгтгэн төсөвт тодотгол хийх асуудлаар ЗГ-ын хуралдаанд санал танилцуулна
“Шатахууны үнийн зөвлөл”-ийн зүгээс дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, түүнчлэн ОХУ-аас нийлүүлэх шатахууны хил үнийн нэмэгдэл нь дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнийн өсөлтөд шууд нөлөөлөх нөхцөл бүрдэж байгааг онцолжээ.
author
Unuu media/2 сарын өмнө/Нийгэм
cover

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.03.24./ Эдийн засаг, хөгжлийн яаманд “Шатахууны үнийн зөвлөл”-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтаар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах бодлогын шийдлийн талаар хэлэлцлээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц бүрдүүлэлт, татан авалтын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, нийлүүлэлтийн тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байгааг танилцууллаа.

image-1

“Шатахууны үнийн зөвлөл”-ийн зүгээс дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт, түүнчлэн ОХУ-аас нийлүүлэх шатахууны хил үнийн нэмэгдэл нь дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнийн өсөлтөд шууд нөлөөлөх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Иймд үнийн огцом өсөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн саналтай байгаагаа илэрхийлж, байр сууриа хэлсэн юм.

Олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт нь манай улсын импортын инфляцын гол шалтгаан болж байна. Иймд богино хугацаанд үнийн огцом өсөлтөөс үүдэх дарамтыг бууруулах, дунд хугацаанд зах зээлийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй” гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байна. 

Түүнчлэн төрөөс хэрэгжүүлэх бодлого нь зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зарчимд тулгуурлах ёстойг Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцолж байв. Ингээд Ж.Энхбаяр сайд холбогдох байгууллагуудын саналыг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. 

image-1
СУРТАЛЧИЛГАА
Шинэ мэдээ
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌