
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын 45 төлөөлөгчийн 40 нь Монгол Ардын Нам-аас, харин 5 нь Ардчилсан Нам-аас сонгогдсон бүтэцтэй байна.
Сүүлийн үед НИТХ-аар хэлэлцэгдэхээр төлөвлөсөн Туулын хурдны замын төсөл олон нийтийн дунд нэлээд маргаан, эсэргүүцэл дагуулаад буй. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэх хурлыг хойшлуулах шаардлагыг хурлын дарга А.Баяр-т хүргүүлээд байна.
Гэсэн ч нийгэмд үүсээд буй маргаан, санал зөрөлдөөнийг үл харгалзан уг төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэх байр суурь ч мөн хүчтэй байна. Тиймээс ийм нөхцөлд асуудлыг хойшлуулах бус, харин ил тод хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэх шүүмжлэл гарч эхэлжээ.
Мөн хурлын дарга А.Баярыг Монгол Ардын Нам-ын 40 төлөөлөгчийн ирц бүрдсэн асуудлыг удаа дараа үл тоомсорлож байна хэмээн буруутгах байр суурь ч гарч яаралтайгаар НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлыг зарлан хуралдуулж эхлээд байна. Түүнчлэн хурлын дарга А.Баярыг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй асуудлыг сөхөж, шүүмжлэл дагуулах болсон нь нөхцөл байдлыг улам хурцатгасан байж болзошгүй байна.
Ийнхүү НИТХ доторх олонхийн болон цөөнхийн байр суурийн зөрчил, мөн Туулын хурдны замын төсөл тойрсон маргаан нь нийслэлийн бодлогын шийдвэр гаргалтад тодорхойгүй байдал үүсгэж, хурлын даргын байр суурь ганхаж эхэлсэн бололтой. НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэртэй холбоотой мэдээллийг бид эргэн мэдээллэх болно.