unuu
3
usd3,575₮
ЭхлэлУлс төрЭдийн засагНийгэмЭрүүл мэндДэлхийСпортТехнологиӨнөө ба маргааш
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
logo
Цахим шуудан:
[email protected]
Утас:
60174885, 88058965
Бидний тухайРедакцийн бодлогоСурталчилгаа байршуулах
© 2026 UNUU.MN. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Powered by
yld
Сонсголын эмгэгтэй хүүхдүүдийн 60 орчим хувийг нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой байжээ
Дэлхий дахинд 5-19 насны 90 сая орчим хүүхэд сонсголын эмгэгтэй байгаа ба 60 орчим хувь нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой байгааг ДЭМБ-аас гаргаад байна
author
Unuu media/3 сарын өмнө/Эрүүл мэнд
cover

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтээр “Сонсголын өдөр” болгон тэмдэглэж буй. Энэ жил "Бүх хүүхдийн сонсголыг хамгаалъя" уриаг дэвшүүллээ. Учир нь өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 5-19 насны 90 сая орчим хүүхэд сонсголын эмгэгтэй байгаа ба 60 орчим хувь нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой байгааг ДЭМБ-аас гаргасан.

Манай улсын нийт хүн амын 35 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг бөгөөд нярайн скринингээр 0.23 хувь /166’444 хүүхдээс 150-д илэрсэн/ хүүхдэд аль нэг эсвэл хоёр талд сонсгол бууралт, дүлийрэлттэй оношлогдсон. Энэ нь 1000 амьд төрөлт тутамд 2.3 тохиолдол байна.

Иймд боловсролын байгууллагыг түшиглэн эцэг эхийн оролцоотой сонсголын эмгэгийг эрт илрүүлэн оношлох, тусламж үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг ЭХЭМҮТ болон бусад төрөлжсөн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, оновчтой, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж эхлээд байна.

СУРТАЛЧИЛГАА
Шинэ мэдээ
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌
‌