
2026 оны Элсэлтийн шалгалтд нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ. Нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна.
Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгэлтэй байна.
Их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх уг шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ. Тус өдөр мөн Англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм.
Шалгалтын хугацааны тухайд Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ.
Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ сануулав.
Түүнчлэн 2026 оноос ЭЕШ-д өөрчлөлт орж байна. Үүнд:
🔶Суралцах чадварын шалгалт өгнө
Хүүхэд бүр заавал Монгол хэл, бичгээр шалгалт өгч байсан бол дээр нь Математикийн агуулга нэмэгдэж ороод, босго оноо 400 авч байж ЭЕШ өгөх эрхтэй болно.
🔶Судлагдахууны 2 түвшинт шалгалт өгдөг болно
🔹I-дундаж түвшин-заавал судлах агуулга
🔹II-ахисан түвшин-сонгон судлах агуулга
Энэ хөтөлбөрийн хүрээнд тестийг боловсруулна. Жишээ нь: МУИС-ийн эдийн засагт орох гэж байгаа Математмк суурьтай хүүхэд Математик II-түвшин, Математик дагалдантай хүүхэд Математик I-түвшний шалгалтаа сонгож өгнө. Нийгэм, түүх, хими, биологи, физик гэх сэт хичээл адилхан юм.
🔶Ур чадварын шалгалт өгнө
Энэ шалгалтыг ямар сургуульд ямар мэргэжилд сурахаас хамааран өгнө.
🔶Англи хэлний Олон улсын шалгалтыг албан ёсоор оруулж иржээ
Хэлний чиглэлээр сурах гэж байгаа бол Англи хэл-II түвшин Олон улсын шалгалт өгдөг болно. Жишээ нь: ОУ-ын харилцаа гэх мэт.
Иймд эцэг, эх, сурагчид сайтар анхаарч шалгалтаа өгөхийг анхааруулж байна.